Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


Шонн Ковигийн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номыг монгол хэлнээ орчуулан оюутан, залууст хүргэж байгаа Х.Батсайхан, Б.Сайнбаяр нар “Сити” дээд сургуулийн оюутан залуустай энэ сарын 18 ны өдөр уулзалт хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯамны мэргэжилтэн Б.Батсайхан оролцож оюутан залууст Амжилттай суралцах сэдвээр илтгэл тавьж зочноор оролцлоо.

“Сити” дээд сургууль нь АШУҮИС, ХААИС, Этүгэн их сургуулийн нэгэн адил 7 дадал хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургууль болохоор шийдвэрлэсэн бөгөөд Сити дээд сургуулийн удирдлага, багш нар, номын сан болон шилдэг оюутнуудад тус номыг гардуулан өглөө. АНУ-д жилийн өмнө хэвлэгдсэн тус номыг цаг алдалгүй Монголын оюутан залууст орчуулан хүргэж байгаа хамт олонд талархаж буйгаа Сити дээд сургуулийн захирал Ц.Байгальмаа илэрхийлсэн юм. (http://citi.edu.mn)

АНУ-ын нөлөө бүхий 25 эрхэмийн нэг багш, зөвлөх Стефен Р.Ковигийн 40 сая хувь борлогдсон “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” ном дээр тулгуурлан бичигдсэн тус номыг амжилтад тэмүүлэгч Монголын мянга, мянган оюутан залууст зориулан албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан хүргэж байгаа аж.

Оюутан болох нь амьдралын хамгийн том сорилтуудын нэг бөгөөд шинэ орчин, шинэ багш шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ, шинэ гэр гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй хэн боловч шинэ зүйлд дасах шаардлага гардаг. Энэ бүхэнд тусалж, амжилттай суралцах арга ухаан, дадал чадварыг эзэмшихэд туслах ном юм хэмээн МЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан өмнөх үгэнд нь дурдсан байна. (www.batsaikhan.mn)