Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Өнгөрсөн, Өнөө, Ирээдүй


Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга бөгөөд гүйцэтгэх захирлаа 2013 оноос хойш ажиллаж байна. 2011-2013 онд БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн. Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчөөр 2012-2013 онуудад ажилласан. 2015 оны 7 дугаар сараас Монголын Залуучуудын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон. "Залуу хүнд зорилго үгүй бол, Эх оронд ирээдүй үгүй" гэсэн итгэл үнэмшлийнхээ дагуу оюутан, залуучуудын өөрийн удирдлагын байгууллагаас ажлын гараагаа эхэлж, энэ салбарын олон байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, оюутан залуусын хөгжлийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байна.

Монголын оюутны холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын залуучуудын зөвлөх хорооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан, Боловсролын салбар, залуучуудын хөгжлийн асуудлыг сонирхон судладаг.

Энэ хугацаанд оюутан залуусыг амжилтын оргил руу хөтлөх хөтөч нь хэмээн үнэлэгдсэн "Оюутан 2007-2014" гэсэн 9 цуврал бүтээлийг оюутан залуусын хүртээл болгосон. Даяарчлагдан буй өнөөгийн нийгэмд үр дүнтэй мэдээлэл, харилцааг бий болгох, хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг, чадварлаг хүүхэд залуусыг дэмжин хамтран ажиллах болно.


Хаана

Албан тушаал

Он

1

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл

Дэд дарга

2013 – Одоо

2

Монголын Залуучуудын Холбоо

Тэргүүн дэд Ерөнхийлөгч

2015 – Одоо

3

Монголын Оюутны Холбоо

Ерөнхийлөгч

2012 - 2014.10 сар

4

Боловсрол, шинжлэх ухааны яам

Сайдын зөвлөлийн гишүүн

2013 – Одоо

5

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Мэргэжилтэн

2010 -2013

6

Монгол улсын их сургууль

Удирдах зөвлөлийн гишүүн

2013 – Одоо

7

Монголын оюутны спортын холбоо

Удирдах зөвлөлийн гишүүн

2009 – Одоо

8

Отгонтэнгэр хөгжил сан ТББ

Удирдах зөвлөлийн дарга

2007 – Одоо

9

НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо

Зохицуулагч

2007-2010

10

Монголын оюутны холбоо

Дэд Ерөнхийлөгч

2005-2010

11

БИС, ХҮДС, СУИС, Радио телевизийн сургууль, Зохиомж дээд сургууль

Удирдах зөвлөлийн гишүүн

2005-2009

12

Монголын оюутны холбоо

Хэвлэл мэдээллийн албаны дарга

2003-2004

13

Завхан аймаг, Улиастай, Цагаанчулуут, Сантмаргаз сум

Нутгийн зөвлөлийн гишүүн

2008 – Одоо

14

Aйсек монголиа /AIESEC/ олон улсын оюутны байгууллага

Удирдах зөвлөлийн гишүүн

2010 – Одоо

15

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

Удирдах зөвлөлийн гишүүн

2010 – 2012