Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


“Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь 2016-2017 оны хичээлийн жилд Хамтарсан бакалавр болон Коосэн сургалтын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулах “Урьдчилсан шалгалт” орон даяар зохион байгуулах гэж байна.

Бүртгэл:

Улаанбаатар хотод: 4 сарын 11-ээс 4 сарын 18-ны 18.00 цаг хүртэл www.elselt.edu.mn сайтаар

Орон нутагт: 4 сарын 11-ээс 4 сарын 20-ны хооронд Боловсрол, соёлын газарт

Шалгалтыг: Улаанбаатар хотод 4 сарын 23-ны 10.00 цагт ШУТИС-ийн байранд

Орон нутагт 4 сарын 30-ны 10.00 цагт тухайн аймгийн Боловсрол, соёлын газар зохион байгуулна.

Дүн: 5 сарын 10-ны 10.00 цагт гарна.

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭН СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. КООСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2016-2017 оны хичээлийн жилд Коосэн сургалтын хөтөлбөрийн дараах дэд сургалтын хөтөлбөрүүдэд оюутан сонгон шалгаруулж, суралцуулна.

А. Коосэн сургуульд шууд элсэн суралцах хөтөлбөр /Шууд Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, Японд суралцах шалгалт /EJU/, Японы Коосэн агентлагийн ярилцлагын шалгалтад тэнцсэн оюутан 2017 оны 4-р сараас Японы Коосэн сургуулийн 3-р курст шууд элсэн суралцана.Төслийн санхүүжилтээр Японд 3 жил суралцаж, бакалаврын өмнөх техникийн боловсролын зэргийн дипломтой төгсөнө.

Коосэн сургуульд суралцаж төгсөөд Монголд ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу Коосэн сургалтын хөтөлбөрийн кредитийг дүйцүүлэн нэмэлт сургалтад хамрагдаж, бакалаврын боловсрол эзэмших боломжтой.

Суралцах хугацаа:

Японд Улсад - 3 жил

Хамрах хүрээ:

Инженер, технологийн чиглэлээр Японы Коосэн сургуульд суралцах хүсэлтэй оюутан, ажиллагсад;

Тавигдах шаардлага:

а/ Монгол Улсын иргэн байх;

б/ Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;

в/ 21 нас хүртэл;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн оноо 650 ба түүнээс дээш байх. Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш;

д/ Япон хэлний мэдлэгийн түвшин: Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалтын N2 түвшин, эсвэл J-TEST шалгалтын С түвшин ба түүнээс дээш;

е/ Техникийн авъяастай, инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, Коосэн сургуулийг төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт шууд ажиллах хүсэлтэй байх;

ё/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/ Анкет /Маягтын дагуу/;

б/ Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

/Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт

бичгийн хуулбар/;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/ Япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалт, эсвэл J-TEST шалгалт өгсөн батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх/;

е/ Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа Монгол-Япон хэл дээр бичсэн 500-600 үгтэй эссэ;

ё/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ж/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

з/ Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/ Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/ Элсэлтийн комиссын ярилцлага;

в/ Японд суралцах шалгалт /EJU/;

Б. Коосэн сургуульд элсэн суралцах бэлтгэл сургалт /Бэлтгэл Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 1,5 жилийн хугацаатай Япон хэлний бэлтгэл сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.

Бэлтгэл Коосэн сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн оюутан 2018 оны 4-р сард тус төслийн санхүүжилтээр Японы Коосэн сургуулийн 3-р курст шилжин суралцана. Япон Улсад нийт 3 жил суралцаж, бакалаврын өмнөх техникийн боловсролын зэргийн дипломтой төгсөнө.

Коосэн сургуулиа төгсөөд ажиллах хугацаандаа ШУТИС-тай байгуулсан гэрээний дагуу Коосэн сургалтын хөтөлбөрийн нэмэлт сургалтад хамрагдаж, бакалаврын боловсрол эзэмших боломжтой. Харин Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцээгүй оюутан кредит дүйцүүлэн ШУТИС-т шилжин суралцана.

Суралцах хугацаа:

Монгол Улсад - 1.5 жил

Япон Улсад - 3 жил

Хамрах хүрээ:

2016-2017 оны хичээлийн жилд инженер, технологийн чиглэлээр их, дээд сургууль, коллежид элсэн суралцах, цаашид Японы Коосэн сургуульд суралцах хүсэлтэй оюутан;

Тавигдах шаардлага:

а/ Монгол Улсын иргэн байх;

б/ Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;

в/ 20 нас хүртэл;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик, Физикийн оноо 650, Химийн хичээлээр ЭЕШ өгсөн байвал давуу тал болно. Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш /Химийн 500 оноог босго оноонд тооцохгүй/;

д/ Техникийн авъяастай, инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, Коосэн сургуулийг төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт шууд ажиллах хүсэлтэй байх;

е/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

Бүрдүүлэх бичиг баримт:

а/ Анкет /Маягтын дагуу/;

б/ Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн хуулбар/;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/ Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа бичсэн 500-600 үгтэй эссэ;

е/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ё/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

ж/ Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалт:

а/ Бичиг баримтын бүрдүүлэлт;

б/ Эссэ бичүүлэх (700-800 үгтэй);

в/ ЭЕШ-ийн оноогоор баталгаажуулах

ХОЁР. ХАМТАРСАН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 2,5 жилийн хугацаатай Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.

Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Япон Улсын Консорциумын их, дээд сургуульд “Шилжин суралцах шалгалт”-д тэнцсэн оюутан суралцаж буй мэргэжлээрээ Японы их, дээд сургуульд 2 жил суралцах бөгөөд хоёр улсын их сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Суралцах хугацаа:

Монгол Улсад - 2.5 жил

Япон Улсад - 2 жил

Хамрах хүрээ:

2016-2017 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд Барилга, хүрээлэн буй орчин болон Архитектур, Механик, тээврийн сургуульд Механикийн инженер мэргэжлээр элсэн суралцах оюутан;

Тавигдах шаардлага:

а/ Монгол Улсын иргэн байх;

б/ Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх;

в/ 21 нас хүртэл;

г/ Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулах Урьдчилсан тандалтын

шалгалтанд оролцож нийт авах онооны 60 хувиас дээш амжилт үзүүлсэн байх;

д/ Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик болон Физикийн шалгалтын оноо 680, Хар зургийн шалгалтын оноо 650 ба түүнээс дээш байх; Хэрэв инженер, технологийн чиглэлээр суралцаж байгаа бол суралцсан хугацааны сурлагын голч дүн 3.0 ба түүнээс дээш;

е/ Сургууль нь тус сургалтын хөтөлбөрт суралцахыг дэмжсэн байх;

ё/ Инженер, технологийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, их сургуулиа төгсөөд эх орныхоо аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй байх;

ж/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ болон уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсөн байх;

з/ Элсэгч нь сүүлийн хоёр жилийн хугацаанд математик, физикийн чиглэлээр улсын болон олон улсын олимпиад, инженер-технологийн чиглэлээр уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргаж байсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх бичиг баримт:

а/ Анкет; /Маягтын дагуу/

б/ Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/ Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичгийн хуулбар/;

г/ Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

д/ Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа ажиллах тухайгаа бичсэн 700-800 үгтэй эссэ;

е/ Суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ, уг гэрээний хавсралт болох үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний нөхцлийг зөвшөөрсний үндсэн дээр элсэхийг хүссэн өргөдөл /Маягт харгалзахгүй/;

ё/ 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /Сүүлийн 3 сард авахуулсан зураг/;

ж/ Бүртгэлийн хураамж;

Сонгон шалгаруулалтын үе шат:

а/ Бичиг баримтын бүрдүүлэлт /урьдчилсан шалгалтанд орсон байх/

б/ Эссэ бичүүлэх (700-800 үгтэй);

в/ ЭЕШ-ийн оноогоор баталгаажуулах;


Эх сурвалж: http://mjeed.edu.mn/lang-1/mod-2/i-174/