Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн.


“Оюутан цэрэг-2016” хөтөлбөр амжилттай өндөрлөж, Чингисийн талбай дээр энэ оны сүүлчийн оюутан цэргүүд эх орондоо үнэнч байхаа илэрхийлэн, тангараг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Энэ ёслолд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон. Тэрээр “Өнөөдөр та бүхнийг харахад нүдэнд чинь оч гялалзаж, нүүрэнд чинь цог золбоо гэрэлтэн жавхаажжээ. Бие бялдар, сэтгэл зүйн хат суужээ. Аливаа сорилт, бэрхшээлийг даван туулах чадалтай болжээ. Ийм чадварлаг, төлөвшил, бэлтгэжилт бүхий цэргүүдтэй болж байгаагаараа Монголын ард түмэн, Монгол төр бахархаж байна” гэсэн юм.

Өнгөрсөн гурван жилд 2500 гаруй оюутныг энэ хөтөлбөрийг хамруулжээ.


Эх сурвалж: www.gogo.mn