Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал “ ном, хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2015.11.02/ ХААИС-ийн Хатан туул театрт боллоо.

МЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан, АНУ-ын Франклин Кови компанийн Монгол дахь Боловсролын салбартай хамтран дэлхийн шилдэг номуудын нэг Шонн Ковигийн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” номыг монгол хэлнээ орчуулан оюутан, залууст хүргэж байгаа аж. Дээрх номын дээжээс ХААИС-ийн удирдлага, номын сан болон шилдэг оюутнуудад гардуулан өглөө.АНУ-д жилийн өмнө хэвлэгдсэн тус номыг цаг алдалгүй Монголын оюутан залууст орчуулан хүргэж байгаа хамт олонд талархаж буйгаа ХААИС-ийн удирдлага илэрхийлсэн юм. АНУ-ын нөлөө бүхий 25 эрхэмийн нэг багш, зөвлөх Стефен Р.Ковигийн 40 сая хувь борлогдсон “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” ном дээр тулгуурлан бичигдсэн тус номыг амжилтад тэмүүлэгч Монголын мянга, мянган оюутан залууст зориулан албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан хүргэж байгаа аж.


Оюутан болох нь амьдралын хамгийн том сорилтуудын нэг бөгөөд шинэ орчин, шинэ багш шинэ хүмүүс, шинэ сэтгэлгээ, шинэ гэр гээд бие даасан амьдралаа эхлүүлж буй хэн боловч шинэ зүйлд дасах шаардлага гардаг. Энэ бүхэнд тусалж, амжилттай суралцах арга ухаан, дадал чадварыг эзэмшихэд туслах ном юм хэмээн МЗХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан өмнөх үгэнд нь дурдсан байна.


http://www.msua.edu.mn/view_news_haais.php?id=1461