Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Оюутанд суралцагчийн тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх тухай

“Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ арга хэмжээ нь оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ болж байгаа юм.   Тухайлбал, Монгол ...

2012-01-20, 11:49

Social Media Club Ulaanbaatar (1-р сарын Чөлөөт Уулзалт)

Сайн байна уу, Монголын цахим гэр бүлийн гишүүд ээ Сошиал медиа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж өөрийгөө болон бусдыг ахиулан хөгжүүлэгч таныг дэвшилтэт медиа боловсролыг ӨРГӨЖҮҮЛЭХ, сайн туршлагыг ХУВААЛЦАХ, медиачуудыг холбож ХАМТЫН ажиллагааг өрнүүлэх зорилготой SMCUB клубын ээлжит ЧӨЛӨӨТ уулзалтанд урьж байна.Өмнөх уулзалт болон SMCUB -ийн мэдээллийг http://fb.com/smculaanbaatar хуудаснаас үзнэ үү.Боломж:- Оролцогч өөрийгөө танилцуулж, өөрийн туршлагыг бусадтай хуваалцах- Бизнесээ сурталчилж, бизнесийн хүрээллээ нэмэгдүүлэх- Нэрийн хуудсаа солилцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэх- Онлайн танилаа бодит болгож, яриагаа ажил хэрэг болгохХөтөлбөрСонирхолтой мэдээлэл ...

2012-01-19, 12:07

Оюутнуудад 70000 төгрөг олгоно /Видео/

Засгийн газрын хуралдаанаар “Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”, Монгол Улсын эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг тус тус баталлаа. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг ирэх оны нэгдүгээр сарын нэгний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй сургуулийн суралцагчдад магадлан ...

2012-01-18, 18:40

ОЛОН УЛСЫН ЗУСЛАНГИЙН ХӨТӨЛБӨР

Монголын Скаутын Холбоо нь Америкийн нэгдсэн улсын Скаутын Холбооны зохион байгуулдаг Олон Улсын Зуслангийн Удирдагчийн хөтөлбөрт 2008 оноос анх оролцон үүнээс хойш 10 гаруй скаутуудыг энэ хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлсэн юм. 2012 оны хөтөлбөрт оролцохыг хүсэж буй хүсэлт гаргагчдыг бүртгэж эхлээд байгаа бөгөөд дараах шаардлага хангаж буй залуучуудыг хөтөлбөрт оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүйг http://www.scout.mn/index.php?option=com_content&view=article&id=205:2012-01-02-09-22-19&catid=26:gadaadarga-hemjee&Itemid=52 эндээс танилцана уу. Эх сурвалж: www.scout.mn  

2012-01-17, 20:40

Монгол бичигтэй миний нэрийн хуудас

Монгол бичиг дээр нэрийн хуудсаа хийж үзсэн юм. Нэг иймэрхүү л байна. Өнгө, дизайн оруулбал бүр сонирхолтой юм. Саяхнаас энэ программыг сурах гэж чадан ядан байгаа нь энэ бөлгөө. Сайн оролдвол амархан сурах шинжтэй шүү. За тэгээд анхныхаа бүтээлийг та бүхэндээ дэлгэн үзүүлж байна.  Х.Батсайхан 

2012-01-16, 19:01

Азийн аваргын волейболын тэмцээн Улаанбаатар хотод болно

Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны  Ерөнхий Ассамблейн  хурлаас шийдвэрлэж Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол гарч баталгаажуулсан юм. Тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С. Ламбаа удирдан, ЗБХ-ны орлогч даргаар  ЗГХАгентлаг, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар,  ЗБХ-ны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий ...

2012-01-16, 16:50