Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл бэлэн боллоо

Завхан аймгийн Цагаанчулуут сумын 60 жилийн ойн хүрээнд баригдах цэцэрлэгт хүрээлэнгийн зураг. За энэ сүүлийн хувилбар юм. Тус зургийг амьдралд буулгах ажил удахгүй эхлэх байх. Миний хариуцсан ажил маань ингээд дуусч байгаач цаашид газрын хөрсөн дээр буулгахад нутгийн зон олны идэвхитэй оролцоо, сэтгэл их чухал юм. Удахгүй Нутгийн зөвлөл танилцуулах уулзалтыг Манба дацан дээр зохион байгуулна. 2012 онд Цагаанчулуут сумын 60 жилийн ой болох бөгөөд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл тус сумын Засаг даргын тамгын газар ...

2012-02-16, 10:44

Товч зурвас /эзэнтэй захидал/

Аливаа мэдээллийг олон нийтэд хурдан шуурхай хүргэх, тэдэнд хэрэгтэй мэдээллийг дамжуулах Цахим ертөнцөд бие биенээ хүндэтгэн харилцах, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, мэдлэг, мэдсэнээ хуваалцах нөхөрсөг орчинг үүсгэх зорилгоор энэхүү вебыг өөрөө удирдан ажиллуулдаг юм. Хэн нэгэнд энэ вебийг хийлгэх гэж мөнгө төлөөгүй бөгөөд найзын маань байгууллага бүтээсэн болохыг энд хэлмээр байна. Домэйнийг харин өөрийнхөө цалингаар Датакомоос /1 жил 50000 төг/ худалдан авсан юм.  Зарим нэг байгууллагын оюутан залууст хэрэгцээтэй мэдээллийг өөрийн вебээр дамжуулан хүргэдэг бөгөөд тэдний ...

2012-02-15, 21:52

ТАЙВАНИЙ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОХ ЖУРАМ

Монгол Тайвань хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хоёр талын боловсролын салбарын харилцан солилцоогоор Тайванийн засгийн газраас 2012-2013 оны хичээлийн жилд Монгол Улсаас 6 хүнийг Тайванийн тэтгэлгээр суралцуулах боломжийг олгож байна. Нэг. Тэтгэлэг Үүнд баклавр, магистр, докторт суралцагсдад тус бүрт доорхи тэтгэлгийг олгоно. Сургалтын төлбөр болон бусад зардал. (Сургалтын улирлын төлбөр болон сургалтын бусад зардалын төлбөр багтана) Тэтгэлэгт 40000 тайвань доллар дотор ба Тайванийн засгийн газраас олгох тэтгэлгээс гадна нэмэгдэл төлбөр гарсан тохиолдолд тухайн сургууль хариуцах болно. Бусад ...

2012-02-15, 14:21

Австралийн Хөгжлийн болон Манлайллын Тэтгэлгүүд

Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг (АОУХА) Австралийн Хөгжлийн болон Манлайллын Тэтгэлэгт (нэмэлт) өргөдөл гаргахыг урьж байна.  Австралийн Хөгжлийн тэтгэлгийн зорилго нь хувь хүмүүст эх орон, бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, ард түмэн хоорондын харилцаа холбоог хувь хүн, байгууллага, улс үндэстний түвшинд тогтоох бололцоог бүрдүүлэхийн тулд тэдний чадавхи, манлайлах ур чадварыг хөгжүүлэх явдал юм. Эдгээр зорилтыг хангахын тулд АОУХА тэтгэлэгт оюутнуудыг сургалтаа дүүргээд, эх орондоо ирж, хоёр жил ажиллах шаардлагатай гэж үзэхийн сацуу Австралийн тэтгэлэг ...

2012-02-15, 13:47

Эрэлттэй 20 мэргэжил ба зарим нэг мэдээлэл

Эрэлт ихтэй 20 мэргэжлээр шинээр элсэж буй суралцагчдад урамшууллын тэтгэлэг олгохоор журамласан бөгөөд энэ талаар тавьсан мэдээллийг хараад их олон асуулт ирсэн учир энэ талаар жаахан тайлбар бичсэн юм. Зарим хүмүүс намайг өөрөө энэ мэргэжлийг зарлаад тавьсан мэт буруу ойлгосон байна. Зөв эх сурвалж, үнэн зөв мэдээллийг хүргэх гэж би энэ блогийг ажиллуулдаг юм гэдгийг ойлгон хүлээн авна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор ...

2012-02-15, 09:53

АЖЛЫН ӨДРИЙГ ШИЛЖҮҮЛЭВ

Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн 2012 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн баасан гарагийн ажлын өдрийг 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бямба гарагт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.  Монголын ард түмний уламжлалт Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх, иргэдийн ажил, амралтын цагаа зөв зохицуулах боломжийг бүрдүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Эх сурвалж: http://www.open-government.mn/read-1309-.html

2012-02-13, 18:13