Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Цагаан сарын тухай товчхон

Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр юм. Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнийг тэмдэглэж иржээ. Цагаан сар нь ерөнхийдөө битүүний өдрөөс эхэлдэг. Битүүнд монголчууд маргаашийнхаа хийх зүйлсийг бэлдээд, харин дуусмагц гэр бүлээрээ алаг мэлхий өрөн тоглодог заншилтай. Түүнчлэн битүүний орой Лхам бурхан айл бүрт айлчлан ирдэгт нь зориулан гэрийхээ тотгон дээр гурван хэсэг мөс, харгана тавьдаг. Хаврын тэргүүн сар гэдэг нь монголчуудын эрт дээр үеэс даган мөрдөж ирсэн цаг тоолол болох билгийн ...

2012-02-21, 10:29

2012 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Боловсролын үнэлгээний төвийн захирлын 2012 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн 02 дугаар тушаалын хавсралт   ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү журмаар Монгол улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилго бүхий Элсэлтийн ерөнхий шалгалт /цаашид ЭЕШ гэх/-ыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна. 1.2. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авах ЭЕШ-ыг зохион байгуулахад БСШУ-ны сайдын 2005 оны 422 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”, ...

2012-02-21, 10:15

XVII-р жарны “Баясгалан” хэмээх УСАН ЛУУ жилийн Зүг мөр гаргах зурхайн ёсон

XVII-р жарны “Баясгалан” хэмээх УСАН ЛУУ жилийн Зүг мөр гаргах зурхайн ёсон   Гал Эр 1908, 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012 Гэрээсээ хойд зүгт гарч "Ум базар дагийний хум маамаа бизьяа суухай" тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зурж түүнийгээ ус, цасаар унтраан урд зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номыг айлтгуулж суудлын заслаа хийлгэнэ. Хаврын тэргүүн сарын хар нохойн ам нь гал суудлын цог ...

2012-02-20, 10:08

10 жилийн ангийнхан уулзалт 2012 он

1990-2000 онд Завхан аймгийн 10 жилийн 4 дүгээр сургуулийн 10а, 10б ангийг төгссөн залуусын уулзалт болж өнгөрсөн юм. Нэг л дотно хүүхэд зангаараа Манай ангийнхаан гэж. Нэгэн өдрийг дурсамж дурдатгалаар дүүрэн өнгөрөөсөн ангийн олон найзууддаа ажил амьдралын өрнүүн их амжилтыг хүсэн ерөөе. 2012.01.28

2012-02-18, 18:44

2012 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторын зэрэгт суралцах гадаадын оюутны сонгон шалгаруулалт зарлагдлаа

2012.2.17 БНСУ-ын ЭСЯ 1. Сонгон шалгаруулах хугацаа :  ㅇ 2012.2.17 (баасан) БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудсанд уг хөтөлбөрт  тавигдах шаардлагыг албан ёсоор мэдэгдэх болон сурталчлах Монгол Улсын холбогдох боловсролын байгууллага тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулах хөтөлбөрийн талаар олон нийтэд мэдээллэх  ㅇ 2012.3.5(даваа) - 13(мягмар)  Материал хүлээн авна     - Бүрдүүлсэн материалын үнэн зөв эсэхийг шалгасны дараа хүлээн авнаㅇ 2012.3.20(мягмар)  - 22(пүрэв)  Материал шалганаㅇ2012.3.26(даваа) Материалыг шалгасны дараа ярилцлаганд орох оюутнуудад мэдэгдэнэ.ㅇ 2012.3.30(баасан)  Шалгалтын комисс ярилцлага хийнэ ㅇ ...

2012-02-18, 11:14