Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Л.Гантөмөр: “Монгол гэр” төслийг санаачлагчдад баярлалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Монгол гэр” төслийг санаачлагч Улаанбаатар Шэйпэрс нийгэмлэгийн залууст баяр хүргэлээ.Тус нийгэмлэгийнхэн улс үндэстнийхээ нандин сайхан уламжлалыг бэхжүүлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээж, Ерөнхий боловсролын сургуулийн заавал судлах хичээлийн хөтөлбөрт Монгол гэрээ барьж сурах агуулгыг оруулж, шаардлагатай загвар гэрүүдийг худалдан авах санхүүжилтийг олох зорилготой энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.Чингисийн талбайд болсон нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр барьж, цугласан хүмүүсийн дунд Монгол гэр барих уралдаан болсон юм. БСШУ-ны сайд ...

2015-06-02, 15:07

Завхан аймгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, БМИҮЗ-ийн Дэд дарга Х.Батсайхан нарын хүмүүс Завхан аймгийн IV арван жилийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.БСШУ-ын сайд сургуулийн хичээлийн байрыг өргөтгөн барихад анхаарахаа илэрхийлээд бага ангийн сурагчдын хичээлийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд анх удаа Боловсролын сайд биечлэн очиж байгаа энэ ажээ. Сайд IV сургуульд Шатрын иж бүрдэл бэлэглэлээ.http://vip76.mn/content/30486

2015-04-13, 22:41

10 оюутныг ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна

Оросын Холбооны Улсын нэр хүнд бүхий сургуулиудын бакалаврын сургалтад (http://www.gubkin.ru/; http://www.mgimo.ru/; http://www.msu.ru/) газрын тос, эрчим хүч, байгалийн шинжлэх ухааны чиглэл болон орос хэлний багшийн мэргэжлээр нийт 10 оюутныг ОХУ-ын Роснефть компанийн тэтгэлгээр суралцуулна.Тавигдах шаардлага -Монголын Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа; -ОХУ-ын их, дээд сургуулийн бэлтгэл ангид амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн; -Монгол Улсын ерөнхий боловсролын сургууль болон ОХУ-тай хамтарсан ерөнхий ...

2015-04-13, 22:37

Өмнөговь аймгийн залуус хоёр хөгжлийн төвтэй боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Швейцарийн хөгжлийн агентлаг, Льюксенбургийн Засгийн Газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Залуучуудын хөгжил” төслийг хэрэгжүүлж Монголын залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн 15 хөгжлийн төвийг байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 7, 8-нд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумын залууст зориулсан Залуучуудын хөгжлийн төв нээлтээ хийлээ.Нээлтийн ёслолын ажиллагаанд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, ХАХНХЯ-ны газрын дарга Д.Амарсайхан, Өмнөговь аймгийн Залуучуудын холбооны дарга Р.Сэддорж, Төслийн удирдах хорооны ...

2015-04-13, 22:33

Сантмаргаз суманд 300 сая төгрөгийн тоног төхөөрөмж олгожээ

Улаанбаатар Пийс Авенью / Ulaanbaatar Peace avenue / Ротари клуб, АНУ-ын Капитал Сити Санрайз /Capital city Sunrise/ ротари клубтэй хамтран Улаанбаатар хотоос алслагдмал 5 сумыг сонгон "Жаргалан" нэртэй эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой төслийг хэрэгжүүлжээ."Жаргалан" төслийн хүрээнд алслагдсан сумдын эмнэлгийн төрөх тасгийг иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж эх, хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг сум орон нутагтаа түргэн шуурхай, чанартай хүлээн авах боломжийг бүрдүүлэн өгчээ. Төслийн хүрээнд Завхан аймгийн Сантмаргаз сум, Дорнод аймгийн Баяндун сум, ...

2014-12-17, 20:34