Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээлүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхолыг өрнүүлэх, нийтийн биеийн тамир, спортын төрлүүдийг тэдний дунд хөгжүүлэх зорилгоор Монголын оюутны спортын холбооноос 2012 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр БСШУЯ, ЗГХА- Биеийн тамир, спортын газар (БТСГ), Монголын оюутны холбоо (МОХ), Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Спортын холбоод, их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран зохион байгуулах гэж байна.   Энэ удаагийн тэмцээн воллейбол, гандбол, заалны хөл бөмбөг, жудо, модон бөмбөг, нийтийн гүйлт, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, аялал гэсэн 10 төрлөөр явагдах юм. 
Төрөл тус бүрт орж багийн болон хувийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн тамирчин, дасгалжуулагч багш, багийн спортын төрлийн тамирчдыг Оюутны УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах бөгөөд нэгдсэн дүнгээр эхний зургаан байр эзэлсэн их, дээд сургууль, коллежийг мөнгөн шагнал, цом, наадмын алт, мөнгө, хүрэл медаль, хүндэт өргөмжлөлөөр шагнаж урамшуулна.
Тэмцээнүүдийн хуваарь:



Спортын төрлүүд

Хугацаа

Явагдах байр

1.       

Воллейбол

02 сарын 01-05

МУИС-ийн ЭЗС-ийн заал

2.       

Гандбол

03 сарын 09-10

МУБИС-ийн БТС-ийн заал

3.       

Шатар

03 сарын 09-13

"Засагт Хан" дээд сургууль

4.       

Жудо

03 сарын 21-23

СТО-ны "Б" заал

5.       

Заалны хөл бөмбөг

04 сарын 25-27

УБДС-ийн заал

6.       

Ширээний теннис

04 сарын 27-28

"Оч" клубын байр

7.       

Модон бөмбөг

05 сарын 04-05

"Монгол Шилтгээн"-ний талбайд 

8.       

Аялал

05 сарын 04-06

Маршрутыг тухайн үед нь

9.       

Нийтийн гүйлт

05 сарын 06 (Бямба гараг)

Сүхбаатарын талбайд цугларна

10.   

Сагсан бөмбөг

05 сарын 07-11

ШУТИС, ХҮДС

Эх сурвалж: http://www.mssf.mn/index.php/medeelel/275-2012-ond-oyuutnuud-arvan-sportyn-torloor-orsoldono.html