Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

 

Аав ээж бүхэн хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг. Үүний тулд та дараах зүйлсээс өдөр бүр нэгийг хийхэд л нэг сарын дотор хүүхдийнхээ хамгийн дотны анд болж чадна.

 

  • Та энэ сард хүүхэдтэйгээ хамт юу хийхээ төлөвлөөрэй.
  • Хамтдаа өглөөний цай ууж, энэ долоо хоног, энэ сар, энэ жил юу хийж болох талаар хамтран ярилц, 
  • Том болоод ямар хүн болох гэж байгаа талаар асууж ярилц.  
  • Хүүхдүүдээсээ ямар нэг зүйлд санаа зовж буй эсэхийг асууж, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар ярилцаарай.  
  • 7 хоногт 1-2 удаа хүүхдийнхээ дуртай тоглоомоор хамтран тогло.  
  • Хүүхдийнхээ эрүүл мэндэд нь анхаарал тавьж, шүдээ сайн угаах нь яагаад чухал болох талаар ярилц.  
  • Сард 1-2 удаа гэр бүлийн жижиг аялал хий. Оройн хоолны дараа явган аялал ч байж болно.  
  • Бага насных нь хөгжөөнтэй түүхээс хүүхэддээ ярьж өг.  
  • Хүүхдийнхээ гаргасан жаахан ч гэсэн ололт амжилтыг магтан сайшаа.  
  • Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг үгийг байнга санаж яваарай.  
  • Хамтдаа үсчин ор. Хүүхдийнхээ ямар хэв маяг сонирхож байгааг заавал асуу.  
  • Хамтдаа ямар нэг амьтан хоолло. Бусдыг хайрлах энэрэх сэтгэлийг таниас суралцана.  
  • Сардаа 1 удаа хүүхдийнхээ багштай уулз, эсвэл утсаар ярьж сурлага хүмүүжлийнх нь талаар асуу.  
  • Хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилц, тэрнийг нь бас зуруулж болно.  
  • Одод хар. Дэлхий ертөнц агуу уудам бас олон янзын хүмүүс амьдардаг талаар ярилц.  
  • Хамтдаа зураг зур. Хүүхдийнхээ зургаар гэртээ жижиг үзэсгэлэн гарга.  
  • Сарын нэг өдрийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэ.  
  • Хүүхэд онцгой сонин шинэлэг зүйлд их дуртай байдаг.  
  • Хэн нэгний давуу тал, амжилтыг олж харахыг хичээж, яагаад ийм байгаа тухай ярилц.  
  • Хүүхэддээ үлгэр домог, өөрийнхөө бага насны адал явдал овог удмынхаа түүхийг ярьж өг.  
  • Хувцасны шүүгээгээ хамтдаа янзал.  
  • Бусдыг хэрхэн хүндэлж харьцах талаар ярилц.  
  • Хүүхэдтэйгээ хамт дуртай киног нь үз. Гэртээ жижиг кино театр байгуулж ч болно.  
  • Хүүхдийнхээ дуртай зүйлийг бэлэглэ.  
  • Хүүхэддээ зориулж урмын сайхан үгтэй зурвас бичиж. Амжилт хүс.  

Хүүхэддээ цаг гаргаарай. Та хүүхэддээ өдөр бүр ердөө 30 минут зарцуулахад 7 хоногт 3,5 цаг, сард 15 цаг жилдээ 180 цаг хүүхэдтэйгээ тасралтгүй ажиллаж хүүхэддээ, өөртөө, гэр бүлдээ, улс их орондоо алт мөнгөөр хэмжишгүй хамгийн том хөрөнгө оруулалтыг хийсэн байх болно.

  ТА НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.