Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Соёл урлагийн салбарын залуу уран бүтээлч, оюутан сурагчдыг “Урлагийн залуу манлайлагч-2012” тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна! 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бээжин дэхь Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Урлагийн залуу манлайлагч-2012” тэтгэлэгт хөтөлбөрийг 3 дах жилдээ зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

18-25 насны залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, манлайлалын чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулан урлагийн менежмент болон бусад холбогдох сургалтыг зохион явуулах замаар соёл урлагийн ирээдүйн удирдагчдыг төрүүлэх зорилготой.

Өргөдлийн маягт болон хугацаа

- Өргөдлийн маягтыг хавсралт, МУЗ-ийн веб хаяг болон доорх хаягаар авна уу.

- Өргөдлийг холбогдох материалын хамт  2012 оны 2-р сарын 10-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.

- Өргөдөлтэй холбоотой асуултыг МУЗ-ийн Хөтөлбөр зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.