Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Монгол хүн Цагаан сараа элбэг дэлбэг гаргавал тэр жилдээ баян явна гэж үздэг учраас өр шир тавиад ч хамаагүй 2'000'000- 10'000'000₮ зарцуулна. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа байдаг. Энэ цагаан сараар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжье. Чихэр боов, жигнэмэг, ундаа, махан бүтээгдэхүүн, ногоо, сүү, цагаан идээ, бээлий, гутал, оймс, энгэсэг, тос, саван, тоглоом, утасны нэгж, ном, СД гээд л Монголчуудын хийж байгаа болон хийж чадах маш олон зүйл байна. Цагаан сарын үеэр эргэлтэнд ордог олон тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрээ дэмжихэд зориулъя гэсэн санаачлагыг гаргаж та бүхэнд хүргэж байна.

МОНГОЛ ХҮНИЙ бүтээл, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя. Үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ ХҮН л дэмжиж хөгжүүлэхгүй бол шар шүдтэн толгойтнууд дэмжээд хөгжүүлжихнэ гэж худлаа. Эх оронч гэж хашгиралгүйгээр, зүгээр л МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ СЭТГЭЛГЭЭтэй байя.