category: Тэтгэлэг
Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов
Нийтэлсэн: 2016-08-13, 14:51 , BatsaikhanОтгонтэнгэр хайрхан 3D цасан бөмбөрцөг бэлэг
Нийтэлсэн: 2016-08-13, 14:39 , Batsaikhan
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ТАХИЛГА – 2016 Отгонтэнгэр хайрхан 3D цасан бөмбөрцөг бэлгийг та бүхэндээ танилцуулж байна.Эрхэм та энэхүү бэлэг дурсгалыг нутгаа санан суугаа хайрт аав ээж, элгэн садан, төрөл төрөгсөд, ах дүү, найз нөхөддөө Очирвааны хайрханы 3D дүрс бүхий бэлэг бэлгийн дээд болгоорой.99771093, 94909919 утсаар мэдээлэл авна уу.
АМИН ХАРИУЦЛАГА #Уриалга
Нийтэлсэн: 2016-04-10, 13:31 , Batsaikhan
Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Global Shapers нь 450 хотод суурилсан 6000 гаруй залуусын нийгэмлэг юм. Улаанбаатар хотын Global Shaper залуучууд бид Азийн Хөгжлийн Банктай хамтран замын аюулгүй байдлын тухай олон нийтийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор UBeSAFE буюу "Амин Хариуцлага" төслийг санаачлан ажиллаж байна."Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй шүү аав ээж нараа. Өвөр дээрээ суулгаад машин барих хүртэл харагддаг. Маш аюултай шүү. Эхэндээ уйлж орилж байдаг юм. Сүүлдээ сурна." ЦэцэТа бүхний мэдэж буйгаар ...
Японд Инженерийн чиглэлээр суралцах КООСЭН хөтөлбөрт ЕБС-төгсөж буй хүүхдүүдээ элсүүлээрэй!
Нийтэлсэн: 2016-04-10, 13:15 , Batsaikhan
“Инженер технологийн дээд боловсрол” төсөл нь 2016-2017 оны хичээлийн жилд Хамтарсан бакалавр болон Коосэн сургалтын хөтөлбөрт суралцах оюутныг сонгон шалгаруулах “Урьдчилсан шалгалт” орон даяар зохион байгуулах гэж байна.Бүртгэл: Улаанбаатар хотод: 4 сарын 11-ээс 4 сарын 18-ны 18.00 цаг хүртэл www.elselt.edu.mn сайтаар Орон нутагт: 4 сарын 11-ээс 4 сарын 20-ны хооронд Боловсрол, соёлын газарт Шалгалтыг: Улаанбаатар хотод 4 сарын 23-ны 10.00 цагт ШУТИС-ийн байрандОрон нутагт 4 сарын 30-ны 10.00 цагт тухайн аймгийн Боловсрол, соёлын газар зохион ...
ВЬЕТНАМ, ЛАОС БОЛОН КУБА УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Нийтэлсэн: 2016-03-14, 19:52 , Batsaikhan
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилээс Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газрын тэтгэлгээр дор дурдсан мэргэжлийн чиглэлээр суралцуулна. Үүнд:1. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 12 иргэнийг бакалавр, магистрын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулна. 2. Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 8 иргэнийг бакалаврын сургалтад мэргэжлийн чиглэл харгалзахгүй суралцуулна.3. Бүгд Найрамдах Куба Улсад 1 иргэнийг бакалаврын сургалтад шүд, ...
Магистрант, докторантад олгох судалгааны тэтгэлэг зарлагдлаа
Нийтэлсэн: 2016-03-11, 11:31 , Batsaikhan
Их, дээд сургуулиудын интерпренёр үйл ажиллагааг дэмжих, эрдэмтэн судлаачдын залуу халааг бэлтгэх, тэдний эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажлын үр өгөөжийг нь дээшлүүлэх зорилгооршинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр их, дээд сургуулиудад магистрант, докторантад сурч буй залуу судлаачдад олгох тэтгэлэгийг зарлаж байна.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/65 тоот тушаалаар батлагдсан “Магистрант, докторантад судалгааны тэтгэлэг олгох журам”-ын дагуу тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулна.Тэтгэлэгт нэр дэвшүүлэх материалыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ...
ФРАНЦ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД МОНГОЛ, ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Нийтэлсэн: 2016-03-10, 16:29 , Batsaikhan
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2016-2017 оны хичээлийн жилээс Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газрын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2016 оны 5 дугаар сарын 13.Тэтгэлгийн зорилго:Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;Тэтгэлэг олгох чиглэл:Магистр, докторын сургалтМэргэжлийн чиглэл харгалзахгүйХоёр ...
ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Нийтэлсэн: 2016-03-09, 20:25 , Batsaikhan
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд тэтгэлэгт уралдаан зарлаж байна.Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.Төслийн чиглэл:нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;оюутны суралцах орчныг сайжруулах;оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;дотуур байрны орчныг сайжруулах;оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах;дотоодын оюутан солилцоог дэмжих;хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулахХэрэгжүүлэх хугацаа: 12 сар ...
Оюутны 250 багт 1500$-ийн тэтгэлэг олгоно.
Нийтэлсэн: 2016-03-04, 13:03 , Batsaikhan
Оюутны 250 багт 1500$-ийн тэтгэлэг олгоно.2016.03.07 - 2016.04.07Дэлгэрэнгүй мэдээлэл 3 сарын 7 нд зарлагдана!
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬД СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН САНХҮҮЖИЛТЭЭР СУРАЛЦУУЛАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
Нийтэлсэн: 2016-03-02, 11:46 , Batsaikhan
Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг ...