Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

‎"МОНГОЛ ахуйг ХАРУУЛСАН цэцэрлэгт ХҮРЭЭЛЭН байна уу? \СОЛОНГОСООС санаа АВАВ\" энэхүү нийтлэлтэй та бүхэн их сайн танилцаарай. "Би бол их олон улсаар явсан хүмүүсийн дэргэд ичиж үхмээр амьтан ч гэсэн явсан газар болгоноосоо хэрэгтэй санаа чирж ирэхийг хичээж явдаг хүн. Тэгээд сая Солонгост аялах үеэр зочилсон нэг цэцэрлэгт хүрээлэнг харж байгаад төрсөн сэтгэгдлээ л хуваалцаж байна. Энэ хүрээлэн бол тосгоны солонгос айлын ахуй байдлыг үзүүлсэн гэр музей маягийн л хүрээлэн." Хашир Анжгай энэ талаар ийн өгүүлсэн байна. Бидэнд ийм орчин, ийм санаачлага их хэрэгтэй байна. http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=106052 

Би бол их олон улсаар явсан хүмүүсийн дэргэд ичиж үхмээр амьтан ч гэсэн явсан газар болгоноосоо хэрэгтэй санаа чирж ирэхийг хичээж явдаг хүн. Тэгээд сая Солонгост аялах үеэр зочилсон нэг цэцэрлэгт хүрээлэнг харж байгаад төрсөн сэтгэгдлээ л хуваалцаж байна. Энэ хүрээлэн бол тосгоны солонгос айлын ахуй байдлыг үзүүлсэн гэр музей маягийн л хүрээлэн. Амьдардаг орчин, аж ахуйдаа ашигладаг зүйлс, газар тариалангийн багаж зэвсэг болон бичил тариалангийн талбайтай бас дээр нь үндэсний онцлогийг харуулсан тоглоом наадмаараа чимэхээ ч мартаагүй байсан. Энэ бүхнийг үзээд цааш гарахаар их хотын дуу чимээнээс хол, амар тайван алхаж зугаалах бүс байх юм.

Амралытн бүсд нь ойр орчноо харах өндөрлөг, жижигхэн цөөрөм байгалийн ус ихтэй үед хүрхрээ буух хадан хананууд бас дээр нь байгалийн рашааныг их гоё пантанаар гаргаж ирсэн хэсэг ч байлаа. Мэдээж гүйж алхах зам талбай, сууж тухлах сандал, ширээ мөн тохилог ариун цэвэрийн өрөөг ч марталгүй байрлуулсан байгаа юм.

Ахиад хэлэхэд КОСМОПОЛИТАН хот болсон. Манай Улаанбаатар том хот энээ тэрээ гэж цээжээ дэлддэг дарга даамлууд минь энэ хотд чинь хүүхэдтэйгээ аятайхан аюулгүй тоглочих талбай, хөгшдөө цочоолгүй салхилуулчих хүрээлэн, гэр бүлээрээ амарч алхах орчин үнэхээр үгүйлэгдэж байна шүү.

Ингээд дээр дурдсан хүрээлэнгээр аялсан фото тэмдэглэлээ толилуулж байна.

Энэ бол манай багийнхан бөөндөө. Та нар ч бараг таньдаг болсон байлгүй дээ. Бид нарын энэ зогсож байгаа хиймэл хадан ханыг яг уулын бэлд хийсэн байгаа юм. Тэгээд наад талдаа жижигхэн хашлагатай. Ухаандаа бороо ихтэй үед бол үүгээр хүрхрээ буудаг бөгөөд өмнөө жижигхэн цүнхээл үүсгэсний эцэст илүүдэл нь хаа нэг тийшээ урсдаг гэж ойлгосон.

ҮҮНЭЭС ХОЙШИХЫГ ХЭРЭГ БОЛГООД УНШЧИХААРАЙ... ГУЙЖ БАЙНА

Зиа тэгээд эцэст нь хэлэхэд энэ хүрээлэн үнэгүй. Харуул хамгаалалт гэээд айхтар ширүүн харцтай нөхөд ч холхихгүй. Бодвол дуран авайгаар хянаж л байдаг байх. Тэр тоглоом, усны шанага, гал тогооны хэрэгсэл, дэр гудсыг нь хэн ч хулгайлахгүй, хулгайлы ч гэж бодохгүй байдаг нь сайхан.

Ер нь сайхан байгаль бол хаана ч байгаа. Харин тухайн үндэстний соёл бол зөвхөн тэр улсад л байдаг. Тиймээс бид ч гэсэн нэг ийм хүрээлэнтэй болмоор байна шүү дээ.

Их гэр, дунд гэр, гал тогооны гэр, банаг буюу илүү гэр гээд хэд хэдэн гэр барьчихая. Гэр барих технологи, гэрийн бүтэц гэдэг чинь л гэхэд үнэхээр гайхалтай үзмэр.

Тэр гадаа байгаа дүүжин даажин, түрдэг дугуй, тэвэгний оронд есөн цагираг гэх мэт оюун ухааны тоглоомыг томоор хийгээд тавьчихая \дээхэнн үед төв музейд байдаг байсан даа\ газар дээр томхон хөлөгт тоглоомуудаа ч байрлуулая, нум сум харвах, шагай няслах гэх мэт цэц мэргэн, баримжаалах зүйлсээ ч дэлгэе. Заавар журмын дагуу хуруудах, цагаан тэмээдэх ч бас л гоё. 

Заа тэгээд гэрийн тавилгануудаас гадна нэг жижигхэн хашаанд араг үүрээд аргал түүдэг хэсэг бий болгочих. Хажуугийн хашаанд нь жижигхэн ферм үүсгээд төл мал угжих, хороо цэвэрлэх, ямаа, үнээ саах туршлагыг биетээр хийлгэж болно. Хойно нь нэг хөөрхөн тойруулганд морь, тэмээ, сарлаг унуулж болно.

Зугаалгын бүсээр үхэр, тэмээ, морин тэрэг хөлслөн аялаж болно.

Чөдөр, ногт, хазаар зангидах. Сур элдэх төрөл бүрийн аргууд, дээс томох, уурганы тагнай татах, сампин зангидах гээд гараар хийж болох олон зүйлүүд байж болж байна.Магадгүй нэг 4 метртэй хиймэл худгаас ховоогоор усаа татаж гаргаж ирж уудаг байхад л сонирхолтой шүү дээ. 

Зүгээр л миний төсөөлөл гэхэд ийм байна даа. Олон хүн зэрэг бодвол үүнээс ч сайхан амралтын бүстэй болж болмоор санагдаж байгаам.

Та бүхэн юу гэж бодож байгаагаа доор сийрүүлнэ буйзаа.

Дан ганц гадаадын жуулчдад ч биш "одооны хүүхдүүд амьдрал мэдэхгүй, бид тэгэхэд ямар байлаа бла бла бла" гээд байдаг хүмүүс хүүхдүүдээ дагуулж очоод тэдэнд үндсэн ахуйг нь, өв уламжлалыг нь бодитоор үзүүлэх боломж ч давхар бүрдэнэ.

http://anjigai.blog.banjig.net/post.php?post_id=106052