Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Үндэсний портал GoGo.mn сайтаас “Танай сум 90 жилийнхээ ойгоор юу бүтээснийг түмэнд гайхуулья” аяныг өрнүүлсэн.

Энэ жил 120 гаруй сумд 90 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Ийнхүү ойгоо тэмдэглэхдээ сумынхаа хөгжилд үр ашигтай бүтээн байгуулалт хийсэн үү эсвэл хэдэн морьд уралдуулж, бөх барилдуулаад өнгөрсөн үү гэдгийг бид энэхүү “Танай сум 90 жилийнхээ ойгоор юу бүтээснийг түмэнд гайхуулья” аянаараа тодруулахыг зорьж байгаа билээ.

Энэхүү аяны хүрээнд бидэнд мэдээлэл ирсээр байна. Та бүхэн өөрсдийн сумандаа хийсэн бүтээн байгуулалтын ажлын талаар зургийн хамт news@mongolcontent.mn хаягаар мэдээллээ ирүүлээрэй.


ЗАВХАН АЙМГИЙН САНТМАРГАЗ СУМЫН 90 ЖИЛИЙН ОЙ:

Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан ах дүү нарынхаа хамтаар Завхан аймгийн Сантмаргаз сумын 90 жилийн ойд зориулж тус сумын дунд сургуульд монгол хэлний иж бүрэн танхим, Насан туршийн боловсрол төвийг тохижуулан хүлээлгэн өгчээ. Түүний хувьд сумандаа үлдэх бүтээн байгуулалт хэрэгтэй гэдгээр энэхүү ажлыг санаачилсан байна. Монгол хэлний танхимд иж бүрэн комьпютер, номын сан, сурагчийн ширээ сандал, паркетан шал, ангийн булан, сүүлийн үеийн монгол хэлний ном, сэтгүүл, монгол хэлний дүрмийн самбар гэх мэт нэг ангид хэрэгцээ, шаардлагатай бүхий л зүйлийг гэр бүлийнхээ хамтаар тохижуулжээ.

Мөн энэ үеэр Завхан аймагт хэрэгжиж байгаа Номын гүүр хөтөлбөрийн 2000 номыг сурагч багачуудад тараахын зэрэгцээ энэ жил сургуульд орох 34 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэгсэл бэлэг болгон өгчээ.

Завхан аймагт хүүхэд бүр шатар сурах хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед тус ангийн бүх ширээ нь шатрын хөлөгтэй болсон нь ихээхэн онцлог болжээ.

Тэрээр нутгийн зөвлөлдөө мөнгө хандивлалгүйгээр ах дүү хамаатан саднаараа ойдоо хандивлах гэж байсан мөнгөө нийлүүлэн ийнхүү буянтай, номын сайн үйлийг бүтээж өгсөн байна.Сумдуудын нутгийн зөвлөлүүд 200-500 саяар нэг наадам зохион байгуулсан бол 20 сая хүрэхгүй мөнгөөр ийм сайхан бүтээн байгуулалтыг хийжээ.