Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

 

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бээжин дэхь Норвегийн Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр “Урлагийн залуу манлайлагч-2012” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

  • Залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, манлайлалын чадварыг нэмэгдүүлэх, тэдэнд зориулан урлагийн менежмент болон бусад холбогдох сургалтыг зохион явуулах замаар соёл урлагийн ирээдүйн удирдагчдыг төрүүлэх зорилготой.

 Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг: 

  • Хөтөлбөрийн хүрээнд урилгаар урлагийн манлайлал, менежмент, маркетингийн чиглэлийн олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд оролцоно. 

 Үндсэн шаардлага:

18-25 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй, залуу уран бүтээлчид (жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, менежер, дизайнер, зураач, гм...), оюутан сурагчид оролцох боломжтой.

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Англи хэлний тодорхой мэдлэгтэй
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар
  • Аливаа сургууль, байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг сургуулийн захиргаа, ажил
     олгогчоосоо авсан байх
  • Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар
  • Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл
  • Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар

Өргөдлийн хамт ирүүлэх бичиг баримт

  • Тодорхойлолт- (хувь хүн болон сургалтын тодорхойлолт)
  • Товч намтар (дээд тал нь 2 хуудас)
  • Уран бүтээлийн намтар  болон зохион байгуулж байсан ажлын  танилцуулгыг дараах байдлаар бэлтгэн хавсаргах Үүнд:

Холбогдох гэрэл зураг

Танилцуулга

Өргөдлийн маягт зэргийг CD эсвэл DVD дээр авчирна.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийж анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Эцсийн дүнг 2012 оны 2-р сард зарлана.

Үр дүн:

Хөтөлбөрийн үр дүнд сонгогдсон оролцогчид урлагийн менежмент, манлайлал, маркетингийн мэдлэгтэй болох ба оролцогчид олон улсын стандартад нийцсэн өөрсдийн уран бүтээл, байгууллага, хамтлагийн сурталчилгааны багцыг МУЗ болон мэргэжлийн зөвлөхтэй хамтран бэлтгэх болно.

Өргөдлийн маягт болон хугацаа

  • Өргөдлийн маягтыг МУЗ-ийн веб хаягаар болон доорх хаягаар авна уу
  • Өргөдлийг холбогдох материалын хамт  2012 оны 2-р сарын 10-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуултыг МУЗ-ийн Хөтөлбөр зохицуулагч Б.Оюунсүрэнтэй 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.
  • Хаяг:         Монголын Урлагийн Зөвлөл

                  ДельтаТөв /Урт цагааны зүүн урд талд/

                  Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас:         319017 Факс:         319015

И-мэйл:    education@artscouncil.mn 

Вэб хуудас: www.artscouncil.mn