Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Энэ сарын 21-23 ны өдрүүдэд Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилтай Улаанбаатар Глобал Шейперс нийгэмлэгийн залуус танилцсан юм. 2010 оны 04 дүгээр сараас Оюу толгойд уурхан бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Оюу толгой уурхайгаас жилд 450000 тонн зэс, 9 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ба дэлхийн зэсийн хэмжээгээр 3 т оржээ. Оюутолгой төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт байрладаг. Баяжуулах үйлдвэрт ирэх хүдэх дунджаар 0.8-1,8 хувийн зэсийн агуулгатай. Хүдрийг бутлан тээрэмдэж хөвүүлэн баяжуулах аргаар боловсруулаад 26 хувийн эквивалент зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх юм. Олборлосон хүдрийг ил далд уурхайгаас туузан дамжуулгаар агуулахад хүргэнэ. 75000 тонн багтаамжтай. Хүдэр баяжуулах үйлдвэр 2012 оны эцэс гэхэд ажиллаж эхлэх ба одоо барилгын ажил нь ид явж байна. Энэ оны 7 дугаар сараас ил уурхай эхлэх бөгөөд 2026 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллана. Сонирхуулж хэдэн зургийг та бүхэнд танилцуулж байна.

Илүү олон зураг үзэх бол энэ http://www.facebook.com/media/set/?set=a.10150703112558990.400372.574148989&type=1 холбоосоор орж танилцана уу.