Алаг адуу овогт Хашбатын Батсайхан


Анх 2007 онд Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 65 жилийн ойг угтан "Оюутан" цуврал номыг эрхлэн хэвлүүлж байсан билээ. Монголын оюутны холбооноос жил бүр эрхлэн хэвлүүлдэг энэхүү номын буухиа тасралтгүй 8 жил үргэлжилсээр 2014 онд "Оюутны хөтөч" нэртэйгээр олны хүртээл болоход бэлэн болжээ.

Будаг нь ч хатаагүй шинэхэн номоо олон нийтэд танилцуулж буй номын баг Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 10000 оюутанд уг номоо үнэ төлбөргүйгээр хүргэх болсондоо баяртай байна.

Ерөнхий боловсролын сургуулиа төгссөн их дээд сургуулийн босгыг алхан орж буй элсэгчдийн өмнө олон бэрхшээл тулгардаг. Энэхүү бэрхшээлүүдийг даван туулж бэрхшээл бүрийг боломж болгон хувиргахад "Оюутны хөтөч 2014" номын "Боловсролын хөтөч", "Амьдралын хөтөч", "Эрүүл мэндийн хөтөч", "Чөлөөт цагийн хөтөч" бүлгүүд туслана гэдэгт итгэлтэй байна.


"Боловсролын хөтөч" бүлэгт амжилттай суралцахад тус болох зөвлөлгөөнүүд, бие даан суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжит газруудын мэдээлэл, оюутны үндэсний тэтгэлэг болон бусад байгууллагын тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи мэдээлэл, гадаадад суралцах гарц, гадаадын топ 20 их дээд сургууль, түүнд суралцахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар дэлгэрэнгүй тусгасан зэрэг олон мэдээллийг бүлэг тус бүрээс танилцах боломжтой.

Уг номын өөр нэгэн сонирхолтой бүлэг нь "Оюутны мэдээллийн багц" бүлэг юм. Энэ бүлэгт дээд боловсролын салбарын үзүүлэлтүүд, оюутны суурь судалгааны мэдээллүүдийг сонирхолтой график хэлбэрээр дэлгэн үзүүлжээ. Мөн түүнчлэн их дээд сургуулиудын танилцуулга, оюутны бүтэн жилийн хуанли уг номонд багтсан байна.

"Оюутны хөтөч 2014" ном нь цахим ба хэвлэмэл хэлбэрээр оюутан суралцагчдад хүрэх бөгөөд Монголын Оюутны холбооны www.student.org.mn, Боловсрол, шинжлэх ухааны яамны www.meds.gov.mn, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, www.batsaikhan.mn сайтуудаас үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой юм.

Оюутны хөтөчөө энд дарж татаж авна уу.

Доорхи линкээр татан авах боломжтой.

http://share.gogo.mn/GjIOI5oQtS4901420534729/iNom Oyutan 2014.zip