Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Монголын Оюутны Холбооноос жил бүр эрхлэн гаргадаг “ОЮУТАН 2012” номын нээлт 2012 оны 10-р сарын 05-ны өдөр буюу Монгол улсад оюутны байгууллага  байгуулагдсаны 70-н жилийн ойн өдрөөр амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү номыг анх 2007 онд Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Батсайхан санаачлан “Шилдэг оюутны-ширээний ном” уриатайгаар хэвлэгдэн гарсан бөгөөд тэр цагаас хойш жил бүр уламжлал болгон гардаг болсон ба оюутан залуусын эрдмийн их далайд шамдан суралцахад нь хөтөч нь, сэлүүр нь болсоор ирсэн билээ. 

Шууд татаж авахаар бол https://www.inom.mn/detail/654 энд дарна уу.

www.student.org.mn