Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Номын нэр: Оюутан 2011
Зохиогч: Батсайхан Х. (Зохиогчийн тухай)
ISBN:  
Хуудасны тоо: 400
Гадуур худалдаанд буй үнэ: Цаасаар хэвлэгдсэн
Үзсэн: 2113
Худалдан авах: 0 ₮
Мэдлэг бол хамгийн үнэтэй капитал билээ. Эх орны маань ирээдүй оюутны маргаашаас эхэлдэг гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл оюунлаг, хүнлэг иргэн болохоор оюутан залуус, дунд сургуулиа төгсөн оюутны их амьдрал хөл тавьж буй суралцагчид, мөн боловсролын салбарыг сонирхдог хувь хүн, бүхий л албан байгууллагуудад зориулсан "Оюутан 2011" ном 5 бүлэг 400 хуудастай. Гол онцлог нь оюутан хүнд зайлшгүй хэрэгтэй бүхий л агуулга, мэдээллийг багтааснаас гадна цахим хэлбэрээр унших боломжтойгоороо давуу талтай юм.

Номонд дараах цогц мэдлэг, мэдээлэл багтсан. Үүнд:

- Тэтгэлэгт хөтөлбөрүүд
- Гадаадад суралцах зөвлөмжүүд
- Цахим ертөнц /блог, твиттер, фэйсбүүк/
- Залуу хүний ширээний ном 
- Залуу хүний унших 100 ном, 100 кино, 100 алдартан 
- Ажил хайгч залууст зориулсан гарын авлага 
- Олон улсын залуучуудын жилийн танилцуулга, мэдээлэл
- Олон улсын оюутны спортын холбоо, Дэлхийн оюутны Универсиадын тухай 
- Монгол улсын их, дээд сургуулиудын товч танилцуулга
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежиудын мэдээлэл 
- 2011-2012 оны Оюутны хуанли гэх мэт мэдээллүүд багтсан. 
 
Ном нь 3000 ш хэвлэгдсэн бөгөөд зөвхөн нийслэл Улаанбаатар төдийгүй бүх аймаг, сумдын номын сангууд, орон нутгийн хүүхэд, залуучуудын байгууллагуудад тараагдах бөгөөд хэвлэмэл хувилбарийг Би Си Ай компани, цахим номыг Интерпресс хэвлэлийн газрын Цахим хэвлэн нийтлэлийн алба хэвлэсэн. 
 
Дашрамд дурдахад энэхүү ном нь "Оюутан" гарын авлагын 5 дахь хэвлэл бөгөөд Оюутан номын багийн олон залуусын оюун ухаан, нөр их хөдөлмөр шингэсэн бүтээл юм. Номыг хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн нийт их, дээд сургуулиуд, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, БСШУЯ, МОХ-ны хамт олонд халуун талархалаа илэрхийлье.

Татаж авах холбоос: https://inom.mn/detail/374 , http://www.mecs.gov.mn/article-669.mw