Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд: Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцахыг урьж байна. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болонwww.ceu.hu хаягаар орж авна уу. Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой. Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна.
Багш нар, судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр:
Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна:
Манай төвөөс хэрэгжүүлж буй дээрхи тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ихэнх нь дараах үндсэн 3 шалгаруулалтаас бүтнэ:
Бүх өргөдлийг Англи, Унгар дахь их, дээд сургуулиудад илгээдэг бөгөөд тэдгээр өргөдлийг холбогдох мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн элсэлтийн комисс нягтлан үзэж шалгаруулдаг.
Эхний шалгаруулалтанд өргөдөл нь тэнцсэн хүмүүс англи хэлний Institutional TOEFL, SAT, IELTS зэрэг шалгалтуудын аль нэгийг үнэ төлбөргүй өгнө. Тухайн хөтөлбөрт шаардагдсан оноог авсан хүмүүс ярилцлаганд ордог.
Ярилцлагыг ихэвчлэн тухайн сургуулиас ирсэн мэргэжилтнүүд авдаг. Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр |