Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Гадаад харилцааны сайд Л.Болд Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Д.Батчулуун нарыг 2013 оны 3 дугаарын сарын 14-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Х. Батсайхан МОХ-ны үйл ажиллагаа болоод тулгарч буй асуудлын талаар товч мэдээлэл хийлээ.

        Мөн тэрээр Оюутан сурагчдын нийтлэг эрх  ашгийг хамгаалан, амжилттай суралцах нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллладагМОХ-ны 70-н жилийн түүхт ойд зориулсан номд оюутны холбооны анхны удирдлагын хувиар дурсамж ярилцлага өгөх, ЭСЯ дэргэд оюутны клуб байгуулж гадаадад суралцаж байгаа оюутнуудын эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллахыг Л.Болд сайдаас хүслээ. Сайд Л.Болд Монголын оюутнууд, тэр дундаа гадаадад суралцаж байгаа оюутнуудын эрх ашгийг хамгаалах талаар дээр анхааран ажиллахаа мэдэгдлээ. МОХ-ны удирдлага зарим тодорхой саналаа бичгээр тавихаар боллоо.

Л.Болд сайдын хувьд МОХ-г үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд1984-1990 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, 1990-1991 онуудад МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус тасралтгүй 7 жил ажилласан анхны удирдлагуудын нэг юм.