Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Music by : Анхууш

Lyrics by : Х.Батсайхан, Базуух 

Монголын Оюутны сүлд дуу Оюунлаг Залуус

Анхууш , Базух , Ирээдүй, Хулангоо, Оюу-Заяа

 

Оюунлаг залуус

Залуу хүн зорилго үгүй бол Бидний эх орон ирээдүй үгүй 

Монголын маргаашийг оюутнууд бүтээнэ 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна

 

Хязгааргүй уудам хорвоог хамгийн сайхнаар төсөөлж

Ирэх цагийн ирээдүйг бид бүтээнэ

Сурах хүсэл дүүрэн оюутан нас минь

Зорилго тэмүүлэл хүсэл мөрөөдөлтэй оюутан нас

 

Өглөөний нартай уралдан босч

Өөдрөгөөр энэ хорвоог харж

Энэ өөрчлөлтийг хийх хүслээр дүүрэн

Бид мөрөөдөл нэг тэмүүлэлтэй

Амжилтанд алхам алхамаар ахиж

Алдаж болохгүй зорилгодоо тэмүүлж

Өнөөдөр өрсөж маргааш бүтээхийн тулд

Оюун ухаанаа эрдмээр чимнэ

 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна

 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна

 

Энэ орчлон ертөнцийн гэгээлэг ирээдүй

Бидний хүсэл мөрөөдлөөр маргааш ирнэ

Эрдэм шамдан суралцах нас минь

Өөдрөг золбоотой өөдөө тэмүүлэлтэй оюутан нас

 

Бидний мөрөөдөл монголын маргаашийн ирээдүйн хөгжил

Өөд хүрэх зам хүч тэмүүлэх зорилго дүүрэн байна

Бид зорьсондоо хүрэх тэр их замд

Зогсолтгүй цаг хугацаанд цаг зогсоол гэж үгүй залуу нас

 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна

 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна

 

Хязгааргүй уудам хорвоог хамгийн сайхнаар төсөөлж

Ирэх цагийн ирээдүйг бид бүтээнэ

Сурах хүсэл дүүрэн оюутан нас минь

Зорилго тэмүүлэл хүсэл мөрөөдөлтэй оюутан нас

 

Энэ орчлонгийн ирэх маргаашийн ирээдүйг

Хүсэл зорилго тэмүүллээрээ оюутнууд бүтээнэ

 

Тэнгэрт түгэх одод мичид шиг хязгааргүй

Сонголттой оюунлаг залуучууд хүсэл бүртээ

Орчлонд хонох нар шиг сэтгэлтэй цор ганцхан зорилготой

Хойч үеийн төлөө бид нэгдэж байна