Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Аав Р.Хашбат маань төрөлх Сантмаргаз сумынхаа ойн хүндэтгэлийн концертонд дуулсан "Миний төрсөн Сант нутаг" /Үг М.Цагаанхүү, Ая З.Баяраа/ дууг та бүхэндээ хүргэж байна. Аав маань сумын 90 жилийн ойдоо зориулж "Эртний сайхан нутаг" уран бүтээлийн цомгоороо нутгийн ард олондоо бэлэг барив. Би ойн үеэр өөрийн камераар авсан дүрсийг жоохон эвлүүлж таны мэлмийд хүргэж байна. HD форматаар үзвэл дүрсний нягтрал илүү сайн байх болно.

Манан дундаас сүүмэлзсэн
Маргаз Сурагтын уул
Хатуу цагийн улиралд
Хангалуун сайхан нутаг шүү . . .