Энэ 7 хоногт Өргөө 2-т Мартагдашгүй намар киног гэр бүлийн хамтаар үзлээ. Анхны сэтгэгдэл бол их сайхан л байна. Олон залуусыг намрын ажилд уриалсан Улаанбаатар ТВ-ийн өмнөх бүтээлээс хамгийн их таалагдсан кино болсон байна. Зав гаргаад амралтын өдрөөр үзээрэй. Клипны дуу нь бас их сайхан дуу байна лээ Залуусаа.
- Төрөл: Драм
- Найруулагч: Д.Отгонзаяа
- Зохиолч: Ө.Гэрэлтцэцэг, Ё.Мөнхтуяа, С.Сумъяа
- Гол дүрүүдэд: Б.Тамир, Э.Урангоо, Л.Цокто, Ч.Очгэрэл
- Үргэжлэх хугацаа: 90 минут
- Студи: UBS tv
- Насны ангилал: 6+
- Өргөөгийн дэлгэцнээ: 2012.01.21
Тариан талбай халиуран шаргалтаж, намрын ажил буцална... Энэ л тариан талбайд ажил амьдралын амтыг мэдэрч, анхны хайртайгаа учирч, оюутан насны мартагдашгүй дурсамж дурдатгалыг сэтгэлдээ үлдээдэг... Тиймээс ч хүн бүхний зүрх сэтгэлд “Мартагдашгүй намар”-ын дурсамж үргэлжилсээр....