Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

-“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” сурах бичиг -

Стефен Р.Ковигийн дэлхийд алдартай, хувь хүний манлайллын “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 дадал” номын үндсэн агуулга дээр тулгуурлан бичигдсэн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” оюутны сурах бичгийг Франклин Кови Монгол байгууллага албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр гаргаж байна.

“Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” сурах бичиг нь оюутнуудад зориулсан манлайллын сурах бичиг бөгөөд тэдэнд их сургуульд төдийгүй амьдралдаа амжилт гаргахад нь туслах юм.

Олон мянган хүний амьдралыг өөрчилж амжилтын түлхүүр болсон 7 дадал нь дэлхийн манлайлагч нарт хэрэгтэй зүйл юм бол яагаад ирээдүйн манлайлагч болох оюутнуудад хэрэг болж болохгүй гэж бодсоноор зохиогч Шонн Кови энэхүү бүтээлээ боловсролын салбарын нэр хүндтэй 8 зөвлөх багшийн хамтаар оюутнуудад зориулан гаргажээ. Зохиолч өөрийн бүтээлээ ИХ СУРГУУЛЬД АМЖИЛТ ГАРГАХ ТОМЬЁО гэж тодорхойлжээ.

Өндөр бүтээмжтэй оюутнуудад дараах нийтлэг шинж чанарууд байдаг байна. Үүнд: Хүсэл тэмүүлэл, Суралцах суурь чадвар,Өндөр бүтээмжтэй амьдрах чадвар.

Их Сургуульд Амжилт Гаргах Томьёо: Хүсэл тэмүүлэл

Хэрвээ тухайн оюутан суралцах хүсэл эрмэлзэлтэй бол их сургуулиа амжилттай дүүргэх магадлал төдий чинээ их байдаг байна.

Их сургуульд амжилт гаргах томьёо: Суралцах суурь чадвар

Оюутанд дараах хоёр багц чадварууд хэрэгтэй: суралцах чадвар болон амьдрах чадвар.

Суралцах чадварт унших, бичих, шалгалт өгөх, хичээлээ давтах, тэмдэглэл хөтлөх, шүүмжлэлтэйгээр хандах, судалгаа хийх, мөн илтгэл тавих чадварууд багтана. Мэдээж үүн дээр хичээлийн байруудаа мэдэх, номын сан ашиглах, багш нараасаа тусламж авах, цахим орчноос мэдээлэл цуглуулах зэрэг чадварууд нэмэгдэнэ. Суралцах чадварууд амжилт гаргахад чухал нөлөөлтэй бөгөөд чадваруудаа хөгжүүлэх нь оюутан хүний үүрэг хариуцлага юм.

Их сургуульд амжилт гаргах томьёо: Өндөр бүтээмжтэй амьдрах чадвар

Дээрхээс гадна оюутанд дараах амьдрах чадварууд хэрэгтэй – цагаа зохицуулах, зорилгоо тодорхойлох, хүмүүстэй харилцах, мөнгөө зөв зарцуулах, асуудал шийдвэрлэх, танилын хүрээгээ өргөжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах, хэцүү хүмүүстэй ойлголцох, багаар ажиллах гэх мэт.

Дээрх чадвар нь суралцах чадвартай адил чухал зүйл юм. Тухайн оюутан магадгүй хичээлдээ сайн ч гэсэн бусадтай нийлэмж муу, санхүүгээ зохицуулах чадваргүй, биеэ барьж чаддаггүй байж болох бөгөөд тэд хэчнээн толгой сайтай байж болох ч найз нөхөдтэй болдоггүй, нэг ажил дээрээ удаан тогтдоггүй хүмүүс болдог байна.

Бодит байдал дээр ажил олгогчид амьдрах чадвар сайн эзэмшсэн хүнийг ажилд авах сонирхолтой байдаг. Ажил олгогчид дүнг харахаас гадна хүмүүстэй хир нийцтэй харьцаж байгаа болон сахилга батыг давхар хардаг. Олонх ажил олгогчид шинэ ажилтанг сургаж авахаас цааргалдаггүй боловч тухайн ажилтанг амьдрах чадварт сургахаас татгалздаг юм.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

Оюутан амьдрах чадварт суралцсанаар сайн ажилтай болох боломжтой.

Англи улсын Эдэксел боловсролын байгууллагын явуулсан судалгааны үр дүнг танилцуулъя. Тэд нийт 22 улсын 2000 гаруй ажил олгогчдын ажил горилогчдоос голчлон хардаг амьдрах чадваруудыг түүвэрлэн гаргасан байна. Үүнд:
• Асуудал шийдвэрлэх
• Өөдрөгөөр төсөөлөх
• Бүтээлч
• Шударга байдал
• Манлайллын чадвар
• Ачаалал даах чадвар
• Санаачилгатай/Хариуцлагатай
• Багаар ажиллах
• Хүнлэг байдал
• Харилцааны ур чадвар
• Ёс зүй

Дээр дурьдсан чадварууд танд бүрэн бий юу? Сайн ажлын байранд очихын тулд та юу хийх ёстой вэ?

ӨНДӨР БҮТЭЭМЖТЭЙ ОЮУТНЫ 7 ДАДАЛ

За тэгэхээр амьдрах чадваруудаа яаж хөгжүүлэх вэ?

Та өөрийнхөө дадлуудаа нэг анзаараарай. Магадгүй танд сөргөөр нөлөөлдөг, бусдад бурууг тохох / “Хүмүүс надад яагаад дургүй байдаг юм бэ?”/,залхуурах / “Би эрч хүчгүй болсон гэж үү?” /, тэвчээргүйтэх / “Би яагаад их идчихэв?” / гэх мэт зуршлууд анзаарагдав уу? Ялангуяа донтолт гэх мэт ноцтой зуршлуудыг өөрчилснөөр сайн амьдрах чадвартай болох боломжтой.

Энэ номын зорилго нь оюутанд шинэ дадлуудыг бий болгосноор өндөр бүтээмжтэй амжилттай оюутан болгоход оршино.
“Дадал аалзны тор мэт нэхэгдэж дараа нь олс болон хатуурдаг.” - Испани зүйр үг

Тэгвэл 7 дадал гэж юу вэ?

7 дадлын талаар товчхон танилцуулъя.

Дадал

Тайлбар

  1. Про актив бай

Миний боловсрол, амьдрал надаас шалтгаална.

  1. Төгсгөлийг нь төлөвлөж эхэл

Би тодорхой зорилго, төлөвлөгөөтэй.

  1. Хамгийн чухлыг эхэнд тавь

Би хамгийн чухлаа түрүүлж хийдэг.

  1. Хамтдаа хож

Би өөрийнхөө төлөө тэмцэж чаддаг төдийгүй бусдыг ч бодолцдог.

  1. Эхлээд ойлго, дараа нь ойлгуул

Би өөрийн санал бодлыг хэлэхээсээ өмнө бусдыг эхлээд сонсдог.

  1. Хүчээ нэгтгэ

Би бусдын давуу талыг өөрийн давуу талтай нэгтгэн асуудлыг шийдвэрлэдэг.

  1. Өөрийгөө хурцал

Би өөрийнхөө бие бялдар, зүрх сэтгэл, оюун санаа, итгэл үнэмшлээ цэнэглэж, байнга хөгжүүлж байдаг.

ОЮУТАН БАЙХ ХУГАЦААГАА БҮРЭН ДҮҮРЭН АШИГЛАЖ ЧАДДАГ УУ?

Оюутан болно гэдэг бахархууштай ч харин их сургуулиа төгсөх нь таны дараагийн зорилго юм. Тэгээд ч та зүгээр эхлүүлэх гэж энэ хүртэл яваагүй шүү дээ.

Оюутан хүний хувьд сургуулиа төгсөх нь хэрвээ мэргэжлийн сургалт бол хоёр жил, бакалавр дөрвөн жил, магистр зургаан жил байж болно. Магадгүй нэлээн хэдэн жилийн дараа хүмүүс таныг “эмч ээ” гэж дуудах ч юм билүү, хэн мэдлээ.

Төгсөх хугацаанаас үл хамааран төгсөлтийн өдөр чинь гайхалтай байх болно. Гэхдээ төгсөлтийн баярын өдөр хүртэл явах зам чинь дардан биш шүү.

Оюутан болно гэдэг бахархууштай ч харин их сургуулиа төгсөх нь таны дараагийн зорилго юм.

Өөрийгөө марафонд орж байна гэж бодоорой. Ихэнх хүмүүс оюутны амьдралыг эхлүүлэхдээ барьц алддаг. Магадгүй та гэрээсээ хол амьдарч, олон шийдвэрүүдийг бие даан гаргаж, эсвэл цагийн ажил хийж, мөнгөний асуудалд орж болно. Таны шинэ амьдралын нэг олон асуултуудаар дүүрэн байсан байж магадгүй.

“Ер нь би яах гэж амьдраад байна вэ?” Эцсийн эцэст энэ бол чухал асуулт. Тэгээд ч чи оюутан болсноор энэ асуултын хариултыг бүрэн биш ч гэсэн мэдэх болно.Оюутнууд энэ номыг уншиж, дадлуудыг хэрэгжүүлснээр их сургуульд амжилт гаргаад зогсохгүй амьдралдаа ч амжилт гаргах боломжтой болно.

7 дадал мэдээжийн зүйл юм шиг санагдаж магадгүй ба зарим талаараа энэ үнэн. Гэхдээ мэдээжийн зүйлүүд хэзээ ч байнгын хэрэглээ байдаггүй бөгөөд бид одоо байгаагаасаа илүү байж чадна гэдгээ мэддэг. Харин та 7 дадлыг мөрдсөнөөр дараах үнэт зүйлсийг олж авч чадна.

Үүнд: Өөртөө итгэлтэй байх; боловсрол, ажил мэргэжил, амьдралаа төлөвлөх; цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх; багаар ажиллаж сурах; ажил амралтаа зохицуулж сурах; хичээлдээ өндөр үнэлгээ авах; тогтвортой нөхөрлөл үүсгэх; гэр бүлийн харилцаагаа сайжруулах; асуудлаас зайлсхийх, нүүр тулсан тохиолдолд шийдвэрлэж сурах гэх мэт.

Оюутан танд амжилт хүсье.


http://www.ikon.mn/n/k1q