Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

 

 Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.

Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно. 


Уг тэтгэлэгт их дээд сургуулийг тухайн суралцах гэж буй чиглэлээр төгссөн эсвэл ажлын туршлагатай Монгол улсын иргэн оролцож болно. Оролцогч нь сайнаас доошгүй дүнтэй, англи хэлийг сайн эзэмшсэн, тухайн мэргэжилдээ өндөр чадвар, дадлага туршлагатай байна. Тэтгэлэгт Уорвикийн их сургуульд сурах сургалтын төлбөр, стипенд, замын зардал багтана. Тэтгэлгээр суралцагсад нь сургалт дууссаны дараа эх орондоо эргэн ирж ажиллах үүрэгтэй. Дараах материалыг бүрдүүлж 2 хуулбарын хамт 2012 оны 1-р сарын 31-ний дотор ирүүлнэ үү: 

·    Өргөдлийн маягт (БЗМТ-ийн вэб хуудсаас татаж авна)
·    Дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
·    Дипломын албан ёсны орчуулга 
·    2 тодорхойлох захидал (битүүмжилсэн байх)
·    Англи хэлний  шалгалтын  оноо,  сертификатууд /хэрэв байгаа бол/

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:  2012 ОНЫ  1-Р САРЫН 31

http://www2.warwick.ac.uk/study/postgraduate 

Уг тэтгэлэгт хөтөлбөрийн тухай тодорхой мэдээллийг
Баасан гариг бүрийн 16.00 цагаас манай төв дээр болох лекцэнд ирж авна уу.

Open Society Foundations_UOW application form 2012 [PDF]

Open Society London_University of Warwick reference form [PDF]

Warwick guidance Notes for Applicants 12-13 [PDF]


Манай хаяг:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, оюутны гудамж, МКМ 24-р байр, 1 давхар, Улаанбаатар-210648
Утас: 319016, Факс: 326941
E-mail: sayamaa@earcmn.org
Цахим хуудас: http://www.earcmn.org