Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Ая Ш.Эрдэнэбат Үг Ж.Бадраа. Монгол Улсын БСШУЯ-аас Багш нарын баярын 45 жилийн ойд зориулан гаргасан АЖ Б.Зангад, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Тѳмѳрцогт, 3 Охин нарын хамтран дуулсан цоо шинэхэн "Багшаа Дуулъя" . Үнэхээр хайрлам ардын багш таны алдрыг магтъя !
1.
Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч та 
Оюун гийлгэн ээлтэй замыг зааж өгч та 
Оройд дээдлэм ардын багш таны 
Ойд шингээсэн баатар сүрийг магтъя 
2.
Үнэнийг айлдан учрын чагт нээж өгч та 
Үзлийг суурилан учгийн гох зааж өгч та 
Үнэхээр хайрлам ардын багш таны 
Үүрд гайхуулам сайхан алдрыг магтъя 
3.
Дэвшлийг ойлгох хүчний хөл нээж өгч та 
Дэлхийг нийтлэх хүний хэл зааж өгч та 
Дэгжлээр дүүлсан ардын багш танаа 
Дээш бадраасан үйлст ачийг магтъя