Алаг адуу овогт Хашбатын Батсайхан

Улаанбаатар хотноо 2012 оны 4 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд Азийн Оюутны Аварга Шалгаруулах эмэгтэй волейболын хоёрдугаар тэмцээн зохиогдоно. Тус тэмцээнийг Монгол улсад зохион явуулахыг Азийн оюутны спортын холбооны 

Ерөнхий Ассамблейн  хурлаас шийдвэрлэж Монгол улсын Засгийн газрын 2011 оны 07 сарын 27-ны өдрийн 242 дүгээр тогтоол гарч баталгаажуулсан юм. Тэмцээний зохион байгуулах хороог Эрүүл мэндийн сайд С. Ламбаа удирдан, ЗБХ-ны орлогч даргаар  ЗГХАгентлаг, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар,  ЗБХ-ны нарийн бичгийн даргаар Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, ЗБХ-ны гишүүдэд БСШУЯ-ны Төрийн  нарийн бичгийн дарга Д. Далайжаргал, Нийслэлийн ЗДТГазрын дарга Ц.Болдсайхан, СЯ-ны газрын дарга Д.Батжаргал, ГХЯамны консулын газрын дарга Д.Ганхуяг, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, БСШУЯ-ны мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан,  ГИХАлбаны дарга Д.Мөрөн, МУИС-ийн ректор С.Төмөр-очир, МУБИС-ийн ректор Б.Жадамба, МОСХ-ны ерөнхийлөгч, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл, Монголын волейболын холбооны ерөнхий нарий бичгийн дарга  Ц.Бат-энх, МИАТ- ХК-ийн маркетинг, борлуулатын хэлтсийн дарга Т. Мэндсайхан, "Боловсрол суваг" телевизийн ерөнхий захирал А.Амундра, "Залуу Монгол" корпорацийн ерөнхийлөгч М.Сономпил нарын хүмүүсийг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 435 тоот тушаалаар баталжээ. 

Тэмцээн олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу явагдах ба Азийн оюутны спортын холбоо, Азийн волейболын холбооноос томилогдсон 5 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын баг ирж удирдан явуулна. Одоогийн байдлаар Тайланд, Узбекстан, Непал, БНХАУ, Шри Ланка, Киргизстан, Казакстан, Монгол зэрэг 8 улсын баг тамирчид оролцох мэдүүлгээ ЗБХ-нд албан ёсоор ирүүлсэн ба цаашид Япон, Тайвань, Гонгконгийн багууд оролцох талаараа ярилцаж байгаа ажээ. Оролцох эцсийн мэдүүлгийг 2012 оны  03 сарын 09-ны өдрийг хүртэл ЗБХороо хүлээн авна.

Тэмцээний үеэр 10 орчим их дээд сургуулиудаас 70 гаруй сайн дурын оюутнууд ажиллах ба одоогоор МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн ИС-ийн оюутнууд ажиллах сонирхолоо илэрхийлж, анкетаа өгч бүртгүүлжээ. Монгол улсаас оролцох тамирчдыг 2012 оны  2 сарын 1-5-ны өдрүүдэд МУИС-ийн ЭЗСургуулийн зааланд болох оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр эцэслэн сонгон шалгаруулна.  

Сүүлийн жилүүдэд Монголын оюутны эмэгтэй тамирчдын амжилт тивийн түвшинд хүрч хөгжсөн ба Тайланд улсын Бангкок хотноо 2009 онд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах волейболын анхдугаар тэмцээнд манай улсын баг тамирчид Тайланд, БНХАУ-ын дараа орж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн ОУХМастер Г.Цэцэгжаргал шилдэг тамирчнаар,  П.Буянжаргал шилдэг хамгаалагчаар тус тус шалгарч өндөр амжилт үзүүлж байжээ. Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс дахин медаль авах бүрэн боломжтой. 

Манай орны оюутан тамирчид анх 1965 онд Унгар улсын Будапешт хотноо Дэлхийн оюутны зуны спортын Универсиад наадмаас эхлэн оролцож  1973 онд ЗХУ-ын Москва хот, 1977 онд Болгар улсын Софи, 2009 онд Серби улсын Белград хотноо тус тус оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байсан.

Эх сурвалж: http://www.mssf.mn/index.php/temceen/2nd-volleyball-championship/278-aziin-avargyn-voleibolyn-temceen-ulaanbaatar-xotod-bolno.html